SUDDEN ATTACK \Admin : MONEY CLAN
Бичлэгийн тоо 2,012
Дэлхийн гар утасны тэргүүлэгч Финландын “Nokia ” компани компьютерийн зах зээл рүү шилжиж, мини ноутбукээ удахгүй худалдаанд гаргана гэдгээ мэдэгджээ.
“Nokia Booklet 3G” ноутбукийг есдүгээр сарын 2-нд Германы Штуттгарт хотод болох “Nokia World” арга хэмжээний үеэр албан ёсоор олон нийтэд танилцуулах аж. “Хувийн компьютерийн /Personal computer/ хүчин чадал бүхий зөөвөрлөн авч явах боломжтой компьютер хэрэглэх хүмүүсийн сонирхол улам бүр нэмэгдэж байгаа” гэж “Nokia” компанийн гар утасны тоног төхөөрөмжийн газрын дарга Кай Оистамо мэдэгдсэн байна. “Windows” үйлдлийн систем болон “Intel” компанийн Атом процессор суурилуулсан “Nokia’s Booklet 3G” ноутбук зай хураагуураар 12 цаг ажилладаг бөгөөд нийт жин нь 1,25 кг аж.
С.Отгонбаяр