Эрт цагт төрсөн бол та
Эгэл эзэн Чингис-ийн хүлэг баатар байх байсан
Тэнгэрлэг дээдсийн цус тасраагүй цагт
Сэлмээрээ ч байна уу үзгээрээ ч байна уу
Сийлж үлдээх үйлс ЭР ХҮН таньд зөндөө байгаа
Чин сэтгэлээсээ Эх орондоо хайртай эрчүүдийн баярын
энэ өдөр та нар минь өөрөөрөө эх нутгаараа бахархаарай


Эхийн цагаан сүү нь үгүй ч
Эцгийн халуун хайр нь байдаг
Эр цэргийн албанд мордоогүй ч
Эх орноо гэсэн сэтгэл нь байдаг
Нулимс гаргам ширүүн үгтэй ч
Нуугдмал сэтгэл нь дэндүү уян
Зангидаж атгасан гар хатуу ч
Зүрхэндээ тэд дэндүү өрөвчхөн
Өдөөд ирэх дайсны өөдөөс
Өрсөөд давших нь МОНГОЛ Эрчүүд
Өөрийн гэсэн эх орон, эмэгтэйчүүдээ
Цээжээрээ хамгаалах МОНГОЛ Эрчүүд
Цэргийн Баярын мэнд хүргэе!
Зөвхөн монгол Эрчүүддээ!