Чамайг яарина гэж хүлээхэд

Өдөр хоног яасан урт вэ?

Өр зүрх минь яасан  хөндүүр вэ?

Бүсгүй л юм хойно  үнэтэй  байх гэж

Бүрэг зангаа  тийрч тэнгэр эвдэхгүй гэж

Бүтэн нойроо хулжаан  чамайг бодлоо

Урт амьсгаа авмаар цээж давчидахад

Утасны товчлуурт гар хүрээд буцлаа

Болоогүй гэж тархи минь тушаалаа

Болсон гэж зүрх ёоллоо.

Бүсгүй л юм хойно  үнэтэй байх гэж

Бүрэг зангаа тийрч тэнгэр эвдэхгүй  л гэж

profile