Сайхан байсан
Нvд унагасан гоо чинь сайхан байсан
Урнаа минь
Нvvр хагарсан яриа чинь сайхан байсан
Бурмаа минь
Нvнжиг заасан ааш чинь сайхан байсан
Нараа минь
Нvгэл vргээсэн инээд чинь сайхан байсан
Сараа минь
Чамтай єнгєрєєсєн хором бvхэн сайхан байсан,
Урнаа минь
Чандган хоёр хєх чинь чилгэр сайхан байсан
Бурмаа минь
Чанга тэвэрч зєєлєн гинших чинь сайхан байсан
Нараа минь
Чадах л бvхнээ чадсан мєч бvхэн сайхан байсан
Сараа минь
Хорвоогийн хайрласан учрал бvхэн сайхан байсан
Урнаа минь
Хожим бодоход учраагvй хvлээлт ч сайхан байсан
Бурмаа минь
Хойчдоо захиж болдоггvй жаргал гэгч сайхан байсан
Нараа минь
Хойшдоо дахиж олдохгvй нас гэгч сайхан байсан
Сараа минь
profile

Жаргал цэнгэлийн замд хүн чанараа гээлгүй
Зовлон гунигийн далайд хөл алдан живэлгүй
Магтаал зэмлэл хоёрыг зэрэг даадаг болвол
"Би" хүн болжээ гэж чи өөртөө итгэ


http://krilleer.blogspot.com/