Амьдрал гэдэг богинохоон яарах хэрэгтэй
Амжиж би сайн сайхныг дуулах хэрэгтэй
Ачлал, энэрэл, амраг хайр, алс ирээдүй
Ариун гэгэээн бүхнийг дуулан үлдээх хэрэгтэй
Амьдрал мөнхийн биш гэдгийг учирлан дуулах хэрэгтэй
Амжиж бүхнийг хайрлаад тэр хайр надад түшиг болох учиртай
Монголчууд бидний эвлэлдэн нэгдэж чаддаггүйн нэгэн шалтгаан нь атаархал, хорсол мөн. Өдгөө бид энэ муу үйлээ тэвчиж "Бидний цөөхөн монголчуудын нэг нь ч гэсэн сайн сайхан яваа нь яамай даа" хэмээн баярлан талархаж, дэмжиж, сэтгэл зүрхэндээ ерөөж сурах сандаа. Үүний муу гэж үгүй. Сайн сэтгэлийн ерөөл нэгэн цагт танд бас ирж болох шүү дээ. Бусдад сайн санаж явбаас өөрт сайн нь нэгэн цагт ирнээ.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг.
Намхан ч бай голын ус руу чулуу битгий шидээрэй!
Нарыг зүүдлэн түмэн жил зовох ч юм бил үү хөөрхий
Номхон ч бай хүний үр рүү үгээ бодож хэлээрэй!
Насаа нэмтэл мартахгүй гомдох ч юм билүү хөөрхий
Бусдын оронд өөрийгөө орлуулж дандаа бодоорой!
Буурал орчлон бүхлээрээ хайранд умбаж амьдраасай!
files/attach/images/438607/758/438/002/burhanaas%20iluugeer%20shutdeg%20eejdee.swf
http://duunet.com/UserFiles/ejii%20mini%20suugaa%20nutag_1.swf
http://duunet.com/UserFiles/eejdee%20aavdaa%20bi%20hairtai.swf
files/attach/images/366468/491/969/every+baby.swf
files/attach/images/366468/483/969/minii+burhan+ejii+mini.swf
(daraad uzeerei!)
Дассан сэтгэлийг нэг л өдөр хагацал нөмөрөхийг мэдэхгүй юм
Зоосон наран шиг эх хайр дэргэд мандаж байхад
Зовлонтойхон дурлалд бэтгэртлээ гуниж шүлэг хэлхэх ч гэждээ
Хайрлаа ч үгүй хараа ч үгүй хэн нэгний төлөө
Хамаг байдгаан зориулж амиа тавих дөхдөг хирнээ
Бүртийх ч саргүй үдэш оройтоод ороход минь
Бүлээн цайтай суудаг ижиигээ яагаад магтаагүй юм
Намайг хүн болгох гэж насаа гээж яваа
Намхан буурал хөгшин эргэж хэзээ ч олдохгүй
Орчлонд өөрийгөө мартаж бүгдийг хайрладаг ганц л хүн байдаг
Охиндоо хүслээ ,насаа ,зүсээ өгсөн ижий тэнгэр тэрээ
Зул бүгээн үдшээр эрхиний бөөр имэрч
Зуун насыг биш үрийнхээ л ирээдүйг
Төрийн сүлд газар тэнгэртээ даатгасан
Төрлөх Монгол эхийн эвийн тахилгатай гар дээр
Бүүвэйн дуу хурайлуулж хүн болсон бүхэн
Бүтэн нэртэйгээ мөнхрөх энэрэл хайрыг дуулдаг
Урсан урсан өнгөрөх он цагийн түрлэгээс
Урьтаж яаран ижийдээ шад шүлэг бичьё дээ
Харамч хатуу хорвоо өгсөнөө эргээд авчихдаг юм чинь
Хайраар бичсэн мөрүүдээрээ ашдын заяаг нь аргамжаад
Халуун дулаан сэтгэлд нь мөнхийн зул болж
Халхын буяныг дээдэлдэг ижийгээн хайралж явья
Тэргэл сартай үдэш ч
Түнэр харанхуй шөнө ч
Үрээ гэсэн ариухан сэтгэлээр
Үрдийн хайраа амлан суух ээж минь
Зөвхөн миний төлөө
Зүүд нойроо хугаслан суусан
Зүрхэн ариун дагина миний ээж
Зүйрлэж юутай ч жишимгүй
Зөвхөн ээждээн би хайртай.
Batunka
hi
surlaga unduruu amjilt