Амьдрал гэдэг богинохоон яарах хэрэгтэй
Амжиж би сайн сайхныг дуулах хэрэгтэй
Ачлал, энэрэл, амраг хайр, алс ирээдүй
Ариун гэгэээн бүхнийг дуулан үлдээх хэрэгтэй
Амьдрал мөнхийн биш гэдгийг учирлан дуулах хэрэгтэй
Амжиж бүхнийг хайрлаад тэр хайр надад түшиг болох учиртай
Монголчууд бидний эвлэлдэн нэгдэж чаддаггүйн нэгэн шалтгаан нь атаархал, хорсол мөн. Өдгөө бид энэ муу үйлээ тэвчиж "Бидний цөөхөн монголчуудын нэг нь ч гэсэн сайн сайхан яваа нь яамай даа" хэмээн баярлан талархаж, дэмжиж, сэтгэл зүрхэндээ ерөөж сурах сандаа. Үүний муу гэж үгүй. Сайн сэтгэлийн ерөөл нэгэн цагт танд бас ирж болох шүү дээ. Бусдад сайн санаж явбаас өөрт сайн нь нэгэн цагт ирнээ.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг.
Намхан ч бай голын ус руу чулуу битгий шидээрэй!
Нарыг зүүдлэн түмэн жил зовох ч юм бил үү хөөрхий
Номхон ч бай хүний үр рүү үгээ бодож хэлээрэй!
Насаа нэмтэл мартахгүй гомдох ч юм билүү хөөрхий
Бусдын оронд өөрийгөө орлуулж дандаа бодоорой!
Буурал орчлон бүхлээрээ хайранд умбаж амьдраасай!
Монголынхоо бүх бүсгүйчүүддээ
эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргье!
Мэлмийг минь бүрхсэн гунигийн нулимсыг
Мөөмөөрөө хурайлж үргээдэг сүүтэй бурхан
Зүрхийг минь халгиах жаргалын совинг
Зөнгөөрөө далласан дээлтэй дарь эх
Одонд сүү өргөж орчлонд намайг даатгасан ээждээ
Огторгуйн түмэн оддоор сондор хэлхэж бэлэглэхсэн
Гэвч таныгаа гэсэн охины чинь хайр
Гялалзах тэр сондороос ч тод гэрэлтэнэ ээ ээжээ.
Баярлалаа Сарнай
Монголынхоо бүх бүсгүйчүүддээ
эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргье!
emegtei ta ene delxiin eej bilee emegtei chuud ta buxen dee olon ulsiin emegtei chuud iin bayriin mend xurgey
vneheer saihan bolson baina, eejiigee sanaad uilchihlaa, saihan shvleg yumaa,
chamd ch olon ulsiin emegteichvvdiin bayriin mend hvrgeye!
Ээж минь та байгаа болохоор би жаргалтай байна аа
Эрээн бараан эргэлдэн хуйларсан
Энэрэлгүй замбуулингийн шуурганд
Ээж минь та хамт байгаа болохоор
Энэхэн бие минь жаргалтай байна аа
Алтан дэлхийд тээж төрүүлсэн
Ачит ээж минь таньдаа би хайртай
Хатуутай зөөлөнтэй амьдралын нугачаа бүрт
Хажууд минь байдаг таньдаа баярлаж явдаг аа
Баяр жаргал минь таныг л байхад илүү дүүрч
Бахдам амжилт минь таныг л байхад илүү өндөрсөж
Од хийморь минь таныг л байхад илүү гялалзаж
Орчлон ертөнц таныг л байхад илүү сайхан байдаг аа
Sarnai *bayriin mend* saihan bayarlaarai*.