Хонгорхон чиний ааш аалинд уусаж Хосгүй сайхан хайрандаа сэтгэл зүрх шатаад Холын холоос ч хамаагүй яваад очмоор санагдаж Хоёрхон биеэрээ хамтадаа янаг жаргалд умбахсан Энгэр цээжийг нь нүцгэлж бал бурмыг амталаад Энхрий хонгор чинийхээ бие сэтгэлийг эзэмдэж Эгэл сайхан дурлалын амтыг амтлан байж Эрхэм дээд хайраа нь гал болгон өрдөхсөн Халуухан хөнжил дотроо бие сэтгэлээ эгшээж Хайртай хонгор чамайгаа чангаас чанга тэврээд Хацар уруулыг чинь үнсэж таалж илбээд Хамаг бие сэтгэлээрээ хоёр биеэндээ л уусахсан Жүнзтэй дарсыг сөгнөж чинийхээ уруулаас амсаад Жүр бурмын амтыг хонгор чамтайгаа мэдэрч Жинхэнэ янаг хайрын сэтгэл өдсөн тачааллаар Жил хоног өдрүүдийг умартан умартан жаргахсан
profile