658.jpg

 

 

2147.jpg 3214.jpg 5478.jpg 

 

Ухаалаг нүдэнд чинь итгэж дурласан

Уужуу сэтгэлийг чинь мэдэрч дассан
Урам, зоригийг чинь биширч татагдсан

Угтаа чамд уусч шингэсэн

 

Бусдын дундаас онцолж сонгосон
Буруу зөвийг чинь ялгаж харсан
Бундан зүрхэндээ багтааж хайрласан

Би чамд ингэж л дурласан

 

Үргэлж чамайг үгүйлэн дурсдаг
Үнэн сэтгэлээсээ чамдаа тэмүүлдэг
Үйлгүй хайрын чинь амтанд мансуурсан
Үүрдийн хань минь чамдаа хайртай

 

********

 

Харамсахгүй мэт хэлсэн үгийг минь
Хараагүй юм шиг харсан харцыг минь
Үнсэхгүй юм шиг түлхсэн уруулыг минь
Үргэлжлэхгүй юм шиг зогсоосон хайрыг минь
Хөтлүүлэхгүй юм шиг тавьсан гарыг минь
Хүсэхгүй юм шиг ихэмссэн хүслийг минь
Санахгүй юм шиг холдсон сэтгэлийг минь
Сэрэхгүй юм шиг чамгүй угтсан өглөөг уучил


Орлуулж болдоггүй сэтгэл байдгийг
Оргилж дуусахгүй итгэл байдгийг
Ондоо нэгэнд нээж боломгүй
Охь гашуун дурлал байдгийг ойлголоо уучлаач...


 

profile