Аадрын бараан үүл Асгасан бэх шиг үзэгдээд байна Багын баривч шиг Хөх үүлэн дээр Бадам лянхуа шиг Шүлэг бичих юм сан Хурын дусал ариунаараан гайхуулдаг шиг Хурмаст шиг гэгээн шүлэг нэгийг бичихсэн Ургах наран хувилгаан мэт Улаан шарыг тунаруулаад байна Мөргөлчин мэт сөгдсөн Мөлхөө мөнгөн толгодын Мөрөн дээр нь гишгэж гараад Наран дээр би шүлгээн бичихсээн Зүс бүлээн цэцэãс шүлгийг минь уншаад Зүүдэн дунд минь ирж Цээжин дотор минь ургаасай Бэлийн ногоон гацуур Бэхэнд дүрсэн бийр шиг харагдаад байна Өлгийн даавуу шиг цагаан цаасан дээр Өлзий утас шиг шүлэг бичихсэн Цасан ширхэг хээ татан гайхуулдаг шиг Цагыг эзэлсэн шүлэг шиг шүлэг бичихсэн Үе үеийн 3aлyycийн Үнсэлт шиг халуухан шүлэг бичихсэн Учирсан амрагын догдолсон зүрх шиг Уруулын тамгатай шүлэг бичихсэн Хатан зөгийн бал цуглуулах шиг Хаан шоргоолж буян хураах шиг Шүүдрээрээн цэцэг гайхуулдаг орчлонд Шүлгээрээн би гайхуулж амьдрахсан Ер нь өвс мэт ургах юмсан Уул мэт өсөх юмсан Үүл мэт хэсэх юмсан Тэнгэр мэт үхэх юмсан...
Harid odson bvsgvin zaya - Altantsetseg