Сайхан гэж хэлэх чамд багадна /Б.Ичинхорлоо/ Сайхан гэж хэлэх чамд багадна Саваагvй үг унагавал нүдэнд чинь гуниг бууна Хайртай гэж хэлсэн минь цөөдөхгvй Хяруу цайрах намар цагаар хуучирахгvй Бодлогошронгуй хачин тунгалагхан чиний ертөнцөд Богинодсон даашинзтай хонгор нас минь vлдсэн Ангир намрын анирыг хөндөж алтан үгээ чамд хэлсэн Намуухан инээдэнд чинь гуниг минь оргүй хөвөрч Нялхын чинь үнэрийг үрийнхээ зулайнаас мэдэрдэг Эгэл намдуу төрхийг чинь би дээдэлдэг Эрхсийн дор чинийхээ төлөө залбирдаг Яг л миний шүтэн дурладаг Яруу эрхэм хайр минь чи юм шүү!

profile

ТАНЫ    АЯЛАХ    ЗАМ    ТАНЬ    ДАРДАН,    ЗОРЬСОН   ҮЙЛС   ТАНЬ БҮТЭМЖТЭЙ  САЙХАН   АЯЛААРАЙ