Жилд 35 мянга түүнээс ч олон ураг хөндүүлж байна-
“Монголын үрс маш олон болтугай” хэмээн их Д.Нацагдорж нэгэнтээ дуун алдсан нь зүгээр ч нэг хэлчихсэн үг биш. Энэхүү үгийг хэлж ахуй цагт Монголын хүн ам 700 мянга орчим байсан хийгээд түүнээс хойш нэгэн наяныг бараг үдсэн байх юм. Гэтэл өнөөдөр хүн амын тоо 2,6 сая болж өсчээ. Статистик тоо баримтаар аваад үзвэл, энэ тоо хангалтгүй бөгөөд долоон саяд хүрсэн байх ёстойг судлаачид хэлж байна. Монголын хүн амын өсөлтийн оргил үе нь 1960-1980-аад он хүртэл байгаад ерээд онтой золгоход хүн амын өсөлт огцом зогссон. Зах зээлийн нийгэмд шилжиж ахуй үед юун хүүхэд төрүүлэх нь бүү хэл байгаагаа яая даа гэж байсан үе. Нийгмийн энэ л хүнд үед тэнэмэл буюу бидний нэрлэдгээр траншены хүүхэд гээч бий болсон. Харин 2000 он гарсаар аажим аажмаар төрөлт ихэсч өнөөдрийг хүрэхэд жилдээ 40 мянга орчим хүүхэд төрдөг болжээ. Ялангуяа сүүлийн хоёр жилд төрөлт эрс нэмэгдсэн он жилүүд байв. Үүнийг монголчуудын сэтгэхүйтэй холбож тайлбарлахад хаашаа ч үгүй зохицох. Алтан гахай жилд хүүхэд төрвөл баян тарган, эд мөнгөтэй амьдрана гээд л нийгэм даяар шуугихаар түүнд нь итгээд л баахан эмэгтэйчүүд жирэмсэлж орхисон нь өдгөө хөлд орон гүйж явна. Гэтэл “эрдэнэ зууж ирдэг” хэмээн билэгддэг хулгана жилд төрсөн хүүхэд оюун ухааны өндөр чадвартай, ээж ааваа бүү хэл улс орноо аваад явчих иргэн болно гээд л шуугихад мөн л эмэгтэйчүүдийн хөл нь хүндрээд ирсэн. Ингэж л монголчуудын сүсэг бишрэлээр нь дамжуулан хүн амаа өсгөөд авбал болох нь тэр. Одоо гарах үхэр жилийг ч тэр энэ жилд төрсөн хүүхэд их мундаг болохыг ямар нэгэн уран гоё үгээр тайлбарлаад өгвөл цаадуул чинь ахиад л жирэмслээд өгнө. Хүн ам л өсч байвал юу ч гэж хэлсэн яадаг юм. Ингэж л жирэмслэх дургүй эмэгтэй, олон хүүхэд тэжээх хүсэлгүй аавуудыг дөнгөх хэрэгтэй. Жилдээ 40 мянга орчим хүн төрөөд байхад 10 жилд 400 мянгаар хүн амын тоо өснө. Энэ бол хангалтгүй тоо. Түүнчлэн жилдээ 10 орчим мянган хүн нас бардаг гэсэн баримт бий. Тэгэхээр жилдээ 30 орчим мянган хүн л нэмэгдэж байна гэсэн үг. Харин жилдээ 35 мянган эмэгтэй үр хөндүүлдэг гэсэн хар мэдээ байна. Энэ тоо бол бидэнд ил байгаа баримт болохоос биш үүнээс далд 35 мянга байгаад эргэлзэх хэрэг алга. Түүнээс гадна үр зулбуулах гээд үзвэл энэ тоо бараг 100 мянгад хүрч очно. Энэ бол аймшигтай тоо. Энэ байдлыг зогсооход хүн амын тоо 10 жилд нэг саяар, 20 жилийн дараа гэхэд 10 жилд хоёр саяар өсөх магадлал бийг эрдэмтэн судлаачид гаргаж байна. Тэгэхээр үр хөндөх асуудлыг хуулиар хатуу хориглох, энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг хувийн эмнэлгүүдэд хяналт тавих гээд арга хэмжээг авах шаардлага зүй ёсоор тулгарчээ. Манайд үйл ажиллагаа явуулж байгаа эмэгтэйчүүдийн эмнэлгүүд бүгд л үр хөнддөг. Тэд өөрөөр хэлбэл, хүн алах үйл .............
http://www.sonin.mn/2008/08/15/5790/

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn