Монголд ямар боломж байгаа талаарх мэдээлэл гадаадад ажиллаж, амьдарч байгаа хүмүүст хомс байдаг. Авч байгаа мэдээлэл нь оллоо болон бусад өдөр тутмын сонины вэб сайт, найз нөхөд, гэр бүлийнхэн. Гэхдээ эдгээр мэдээлэл нь ихэнхдээ баталгаа муутай, ам дамжсан буюу хувь хүний үзэл бодлоос хамааралтай байдгаас заримдаа бодит байдлыг гуйвуулах нь бий. Үүнээс шалтгаалан хүмүүс өөрт олдсон боломжоо алдах нь элбэг байна.
Өнөөдөр бусад улс орны хувьд нийтлэг ч Монголд шинэ, басхүү ашиг орлого олж болох салбар болсон Víýò öààñíû зах зээлийн талаар санал бодлоо хуваалцахаар шийдлээ.
Сүүлийн жилүүдэд Монголын хөрөнгийн зах зээл харьцангуй хурдацтай хөгжиж байгаа бөгөөд нэг өдөр хийж байгаа арилжааны дүн ч гэсэн чамгүй хэдэн оронтой тоонд эргэлдэж байгаа. Тухайлбал 2008 оны 05 дугаар сарын 26-наас 5 дугаар сарын 30-ны хооронд МХБ дээр үнэт цаасны арилжаа 5 удаа явагдаж 33 ХК-ийн 28.1 сая ширхэг хувьцаа арилжиж, нийт 21.4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. http://www.mse.mn/index.php Хамгийн сүүлийн жишээ гэхэд Анод банкны гаргасан хувьцаа юм.

Энэ талаар ярихын тулд Монголд áàíêíû ñàëáàðò хамгийн анх хувьцаа гаргаж нийтэд эзэмшүүлж байсан Зоос банкны талаар мэдээлэл өгөх нь зүйтэй. Зоос банк нь 2006 онд анх хувьцаагаа нийтэд нэг бүрийн 1000 төгрөгөөр санал болгож байсан бөгөөд өнөөдрийн байдлаар 4800 төгрөгөөр арилжигдаж байна. өөрөөр хэлбэл та тухайн үед 10,000 доллараар хувьцаа худалдан авсан бол өнөөдөр 48,000 доллартай сууж байна гэсэн үг. 20,000-р авсан бол 96,000 гэхчлэн цаашаа ярьж болохоор байна. 4800 төгрөгийн хувьцаа нэг үе 7000-д дөхөж байсан гэж бодохоор олж болох байсан ашгийн хэмжээ ч өнөөдрийн тооцооллоос өндөр байж болохоор байна.

Зарим нэг хүмүүст áàíêíû õóâüöààíû îíöëîãèéí òàëààð санаа өгөх үүднээс доорх зүйлийг тайлбарлая. Би мэргэжлийн бус хүн учраас ерөнхий мэдээлэл өгч байгааг анхаарна биз дэ.

Банкууд зээл олгохын тулд мөнгө хэрэгтэй, мөнгөө хүмүүсээс хадгаламж авах замаар бүрдүүлнэ. Хэр их хадгаламж авна төдий чинээ их хүү хадгаламж эзэмшигч нартаа төлөх хэрэгтэй болно. Бас ашиг олохын тулд хадгаламжийн хүүн дээрээ хүү нэмж зээл олгоно. Хүмүүс аль болох бага хүүтэй зээлийг сонирхох нь мэдээжийн асуудал ч банкууд дээрx нөхцлөөс шалтгаалан тэр болгон зээлийн хүүгээ буулгаад байж чадахгүй. Энэ нөхцөлд хувьцаа гаргах замаар эх үүсвэр татах нь өнөөгийн Монголд байгаа банкуудын хувьд хамгийн зөв бөгөөд үр ашигтай зам юм.

Нэгэнт бусад банкаас их хэмжээний, зардал багатай эх үүсвэр татсан банк зах зээл дээр байгаа хамгийн баталгаатай, хамгийн ашигтай бизнест хамгийн бага хүү санал болгох замаар урт болон богино хугацаанд ашиг орлогоо өсгөх бололцоотой болно. Ашигтай ажиллаж байгаа компанийн хувьцааны үнэ ч тэр хэмжээгээр өсөх нь гарцаагүй.

Тэгэхлээр Анод банкны хувьцаа хүмүүсийн сонирхолыг татаж байгаа нь эргэлзээгүй. Энэ ч утгаараа Анод банкнû 18,618,171 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 1080 төгрөгөөр арилжиж, нийт 20,107,624,680 төгрөгийн анхдагч зах зээлийн арилжаа хийгээд байна. 2008 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс тус компанийн хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн.

Өнөөдрийг хүртэл тус банкны хувьцааны үнэ өссөөр байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар зарах ханш 1600 төгрөг, авах ханш 1560 төгрөг байна. Жишээ нь: 10,000 доллараар хувьцаа худалдан авсан бол өнөөдөр 14,400 доллартай буюу 4400-н ашигтай байна гэсэн үг. 10 хоногт гээд тооцохоор энэ бол бага мөнгө биш шүү. 20,000-д авсан бол 8800 долларын цэвэр ашиг. Энэ ханш цаашдаа өснө, бас буурна. Гэхдээ л өнөөдрөөр зарлаа гэхэд 40 хувийн ашиг баталгаатай оллоо гэсэн үг. Энэ боломжийг мэдээгүй хүн хэдэн зуугаараа байгаа гэдэгò эргэлзэхгүй байна. Бас үүнийг тооцоод зүгээð сууж байгаад хэдэн саяар нь ашиг олж байгаа хүмүүс ч байгаа.

Миний танüдаг залуус /мэргэжлийн санхүүчид/ Анод банкны хувьцаа өснө гэдэгт огт эргэлзээгүй. Харин хэдэн хувиар өсөх талаар өөр өөр байр суурьтай байсан. Хэрвээ Анод банкны хувьцаа Зоос банкны нэг адил 2 жилийн дотор 5 дахин өсөх магадлалтай гэж үзэж, таамаглаж байгаа бол одооноос эхлээд хувьцаа худалдан авахад ч гэсэн оройтоогүй байгаа гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй болов уу. Мөн Анод банкнаас гадна хувьцаа гаргаж нийтэд зарахаар бэлтгэл ажлаа эхлүүлсэн компаниуд ч цөөнгүй байгааг дуулгая.
.
Эцэст нь тэмдэглэн хэлэхэд таны хадгаламжинд, хэн нэгэнд зээлүүлсэн, эсвэл ойрын хугацаанд цуглуулж чадах байсан нийт хэдэн доллар байна. Түүнийгээ 40 хувиар үржүүлээд үзээрэй. Энэ бол таны 10 гаруйõàí хоногт олж болох байсан мөнгөний хэмжээ. Бас энэ бол таны алдсан мөнгөний хэмжээ юм.

profile