Р.Эмүжингийн *Киви* хамтлагынхантай 2008 оны зун хийсэн сонирхолтой ярилцлагыг уншиж уянгалаг гоё клип үзээрэй. 
" width="400" height="400" style="display:block;width:400px;height:400px;border:2px dotted #4371B9;background:url(./modules/editor/components/multimedia_link/tpl/multimedia_link_component.gif) no-repeat center;" auto_start="true" alt="Киви-Сүүлчийн найраглал" />
 
Р.ЭМҮЖИН
“Болдоггүй шүү”, “Хайр хайраа өөрөө олдог”, “Араас чинь тэврэлгүй явууллаа”... Гурван өөр ертөнцийн төлөөлөл мэт харагддаг “Киви” залуусын сонсох дуртай хамтлагт зүй ёсоор “нэр дэвшиж” байна.
Тус хамтлагийн “өнгө өнгийн” охидтой буу халахаар Ц.Намуун, Ука буюу Д.Уламбаяр, Б.Солонго нарыг ярилцлагад урилаа.

-Бүгдээрээ “Киви” хамтлаг анх байгуулагдсан түүхийг уншигчдад сануулах уу? 100 гаруй охидоос Ангирмаа та гурвыг сонгон хамтлаг байгуулсан гэсэн яриа байдаг?
Ука: -Хамтлаг 2004 оны арванхоёрдугаар сарын 1-нд албан ёсоор байгуулагдсан.
Намуунаа: -”Дашка” студийн дэргэдэх сургалтанд бид гурав суралцсан. Гэхдээ нэг ангид биш. Анхныхад нь Энхзол, тэгээд Ука, гурав дахь сургалтанд би суралцсан юм билээ. Укаг хараад анх хамтлаг байгуулах санаа төрсөн гэж Ангирмаа багш ярьж байсан. “Киви” хамтлаг рок Мөнхсайхан ах, Дашка багш гээд урлагийн олон хүний сэтгэлийн дэмжлэгээр байгуулагдсан гэж ойлгож болно.
Ука: -Төгсөгчдийн тоглолт арванхоёрдугаар сарын 31-нд Драмын театрт болсон юм. Тэр тоглолтонд бид гурав “Киви” хамтлаг гэж анх зарлуулан гарч байлаа.

Б.СОЛОНГО
-Яагаад “Киви” гэж нэрлэсэн юм бэ?
Намуунаа: -Манай багш нар энэ нэрийг өгсөн.  Олон утга санааг илэрхийлдэг нэр л дээ. Гаднаа бор, дотроо ногоон, голдоо шар гээд гурван өөр өнгийг нэгтгэдэг, их исгэлэн, идэхэд амаргүй гээд юм юмыг нь бодолцож “Киви” гэдэг хаан жимсний нэрийг сонгосон гэдэг юм.
Ука: -Бидний хувьд үнэхээр азтай. Урлагийнхан, тэр дундаа рок, попынхон биднийг сайхан хүлээж авсан. Анхны дуу маань “Хонгор минь” гээд Ангирмаа багшийн бүтээл байлаа." width="400" height="400" style="display:block;width:400px;height:400px;border:2px dotted #4371B9;background:url(./modules/editor/components/multimedia_link/tpl/multimedia_link_component.gif) no-repeat center;" auto_start="true" alt="Киви-Хүрээд ир" />" width="400" height="400" style="display:block;width:400px;height:400px;border:2px dotted #4371B9;background:url(./modules/editor/components/multimedia_link/tpl/multimedia_link_component.gif) no-repeat center;" auto_start="true" alt="Киви-Байдраг" />
 -Тайзан дээр анх гарахад ямар сэтгэгдэл төрж байв?
Ука: -Айж, баярлаж, ичиж байсан. Бараг өгзөг гарсан хувцастай…
Намуунаа: -Тэгээд дуу маань “Өглөө болоход хайрт минь миний хажууд алга, өдөржин чамайг хүлээсээр өчнөөн боломжийг алдлаа” гэдэг үгтэй. Аав ээж, ах эгч, эмээ өвөө нар тоглолт үзээд сууж байсныг хэлэх үү, зөндөө их юм бодогддог юм билээ. Дуугаа дуулж дууссаны дараа харин итгэл, тэмүүллийг мэдэрсэн.

-”Киви”-г эрлийзүүдийн хамтлаг гэж зарим хүн тодорхойлдог. Эвгүй сонсогдсон бол уучлаарай. Гэхдээ, өөрсдийгөө товчхон танилцуулахгүй юу?
Ука: -Би Улаанбаатарт төрсөн. Ээж маань Хөвсгөлийн Цагаан-Уул сумын зурхайч Занаа гэж хүн бий. Аав бизнес эрхэлдэг. Манай аавын талынхан өндөр монхор хамартай, шар хүмүүс л дээ. Би тэднийг илүүтэй дуурайсан. Мэргэжил маань үсчин, гоо сайханч.

-Цагаан шар үс чамайг бүр холоос гаралтай юм шиг харагдуулдаг л даа?
-Өө, долоо дахь жилдээ шар толгойтой явж байна. Бага байхдаа л цагаан шар өнгийн үстэй болохсон гэж мөрөөддөг байлаа. Нэг удаа үсчин, гоо сайханчдын тэмцээнд манеканаар оролцохдоо ийм өнгөөр будуулж, түүнээс хойш өөрчлөөгүй.
Намуунаа: -Би Хөгжим бүжгийн коллеж төгссөн. Одоо СУИС-ийн гуравдугаар курст сурч байгаа. Ээж “Жуулчин” компанид франц, орос хэлний орчуулагч, аавыг маань та бараг таних байх, Дуурийн театрын гоцлол дуучин Болд гэж хүн бий. Би Москвад төрсөн.

-Ухнаа гуайн зээ охин гэдгийг чинь сонссон. Өвөө чинь “Киви”-г хэрхэн үнэлдэг бол?
-Байнга зааж зөвлөдөг. Анх хамтлаг байгуулагдах үед намайг их дэмжсэн.
Солонгоо: -Би ээж, дүү, эгчтэйгээ амьдардаг. Намуунаа бид хоёр Хөгжим бүжгийн дунд сургуулийн нэг ангид төгөлдөр хуурын мэргэжлээр сурч байсан. Ээж маань эдийн засагч.

-”Киви”-гийн хамгийн отгон буюу шинэ гишүүний хувьд Солонгоог хүмүүс нэлээн сонжиж байгаа. Олны танил хамтлагт дуулах болсон нь чиний хувьд ямар байгаа бол?
-Энэ саналыг Намуунаа анх тавьсан. Гэхдээ “Киви”-д дуулуулна гэж тодорхой хэлээгүй л дээ. Ангирмаа багшид шалгалт өгөхийг санал болгосон юм. “Киви”-д дуулах болсноо сонсоод үнэхээр баярласан.

Д.УЛАМБАЯР
-Гэхдээ, хуучин гишүүн Халиунаагийн орон зайг эзлэхийн тулд чи түүнээс илүү байх шаардлагатай?
-Тийм ээ, үүнийг ойлгож, хичээж, мэрийж байгаа. Хүн бүр өөр өөрийн онцлогтой. Хүмүүс одоогоор надад арай дасаагүй байгаа. Удахгүй миний онцлог, өвөрмөц талыг олж харах байх аа.

-Ингэхэд охид оо, Халиунаа яагаад хамтлагаасаа гарсан юм бэ?
Ука: -Энэ тухай тодорхой яриад хэрэггүй  байх аа.

-Монгол төрхийг төлөөлдөг анхны гишүүн Энхзол ч бас хамтлагаасаа гарсан?
Намуунаа: -Бид сайн мэдэхгүй. Манай продюссер энэ тухай ярих байх. Халиунаа, Энхзол нартай бид одоо ч дотно харилцаатай байдаг.

-Ямар ч юм шалтгаанаар тэд “Киви”-г орхижээ. Та нарт  бид ч бас хасагдах юм биш байгаа гэсэн айдас төрдөг үү?
Ука: -Үгүй.
Намуунаа: -Энэ тухай бодож байсан л даа. Гэхдээ бид сайн ажиллаж, ихийг сурах нь л чухал.

-”Киви”-гийн дуунуудаас Ангирмаагийн хоолой сонсогдоод байдаг гэж зарим фэнүүд чинь гайхширдаг юм билээ?
Ука: -Магадгүй. Би багадаа Ангирмаа багшийн дуунуудыг их сонсдог, дагаж дуулдаг, шүтдэг байсан болохоор түүнтэй төстэй дуулаад байдаг байж болох юм.

-Та нарын хувьд хамгийн их таарч тохирдог, санаа нийлдэг зүйл чинь юу вэ? Зөрчилдөх үе байдаг уу?
Намуунаа: -Таарч тохирдоггүй юм гэж байхгүй дээ. Бие биенээ хүндэтгэж сонсдог. Санаа их нийлдэг. Хэдийгээр бид гурван  өөр сэтгэлгээтэй ч гэсэн хүсэл мөрөөдөл маань нэг болохоор хамтарч ажиллахад сайхан байдаг.

-”Киви”-гийн бусад хамтлаг, дуучдаас ялгарах онцлог юу вэ?
Ука: -Яг одоо энэ байгаагаараа, дүр төрхөөрөө, уран бүтээлээрээ ялгарна.
Намуунаа: -Мэргэжлийн продюссертайгаараа бид давуу.

-”Киви”-гийн хувьд олон асуулт сонирхол татдаг л даа. Хамтлагийн гишүүн гэдэг утгаараа та нар цалин авдаг уу? Мөнгөний асуудлыг  яаж зохицуулдаг вэ?
Ука: -Гэрээнийхээ дагуу зохицуулдаг. Бидний хувьд мөнгө төгрөг гол биш. Их юм сурч, мэдэж, төлөвшиж, ур чадвараа өсгөх нь л чухал.

-Мөнгөгүйгээр клип бүтэхгүй, CD гаргах боломжгүй шүү дээ?
Ука: -Тийм л дээ. Гэхдээ мөнгө ямар ч байсан нэгдүгээрт биш.
Намуунаа: -Анхны дуугаа бичүүлэхэд, анхны клипээ хийлгэхэд бидэнд Ангирмаа багш маш их тусалсан.
Ука: -Энд тэнд дуулж олсон мөнгөөрөө “Хүслээ хэлнэ” цомгоо гаргасан. Ер нь тэгээд иймэрхүү асуудлыг манай продюссер л зохицуулдаг.

Б.НАМУУН
-Бага насныхаа тухай товчхон ярьвал ямар вэ?
Солонгоо: -Эршүүд охин байлаа.  Пүүз, жинсэн өмднөөс салдаггүй, хөвгүүдтэй их тоглодог байж. Наймдугаар ангид байх үеэсээ охин төрхөндөө орсон. “Монгол модель” агентлагт суралцсан маань үүнд нөлөөлсөн байх.
Ука: -Эрэгтэй дүүтэйгээ зодолдож өссөн, бас л эршүүд охин байлаа. Угаалгын машиныхаа хажууд хогийн шүүр бариад бүжиглэж байснаа санадаг юм. Өсгийтэй гутал дээр ч явж чаддаггүй байлаа. “Киви” хамтлаг намайг өөрчилсөн.
Намуунаа: -Юм юманд оролцсон, идэвхтэй охин, их том нүдтэй, хоёр нүд л явдаг байсан гэдэг юм. Өвөөгөө дагаад рок, попын ах эгч нартай их найзална. Харааны том шил зүүдэг  байсан. Их сэргэлэн, Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд суралцдаг, хөдөлгөөнтэй талдаа...

-Та нар найз залуутай юу?
Солонгоо: -Ука бид хоёр найз залуутай.

-Намуунаа яагаад дуугарахгүй байгаа юм бэ?
-(инээв) Одоохондоо найз залуу байхгүй ээ. Нэг их яарахгүй байгаа.

-Нууц биш бол өөрт чинь ямар залуу таалагддаг вэ?
-Ухаантай, намайг ойлгодог, цэвэрхэн, бас надаас өндөр.

-Танай хамтлагийн хамгийн хөгжилтэй, хамгийн эрч хүчтэй нь хэн бэ?
Намуунаа: -Хамгийн хөгжилтэй нь Ука. Бас түргэн зантай.
Ука: -Хамгийн тоглоом даадаг нь Солонгоо. Харин хамгийн эртэч, хамгийн их цаг барьдаг, хамгийн эрч хүчтэй нь Намуунаа.

-”Киви”-гийн дутагдал юу вэ?
Ука: -Бодож байгаагүй юм байна.

-Ингэхэд, “Киви” хэдий хугацаанд  дуулах бол?
Намуунаа: -Хүмүүс биднийг сонссоор байгаа цагт дуулсаар л байх болно.
Ука: -Хүсэл мөрөөдөлд хязгаар, төгсгөл гэж байхгүй шүү дээ. Охидын хамтлаг богинохон настай гэдэг. Бид энэ ойлголтыг эвдэнэ. Яагаад “Камертон” шиг байж болохгүй гэж.

-Хилийн чанадад яагаад тоглохгүй байгаа юм бэ?
Ука: -Уг нь Унгар, Германд тоглох урилга ирсэн л дээ.
Намуунаа: -Бид Өвөрмонголд гурван удаа тоглосон.
Солонгоо: -Багш эхлээд Монголдоо бие даасан тоглолтоо хийх хэрэгтэй гэдэг.

-Багш, продюссер гэж их ярьцгаах юм. Ангирмаа “Киви” хамтлагийн хувьд хэн бэ?
Намуунаа: -Бидний хүндэтгэлийг хүлээсэн багш, маш сайн продюссер, бас “Киви”-гийн ээж.
Ука: -Хэрэв ээжгүй бол “Киви” дууслаа л гэсэн үг.

-Тийм амархан уу?
Ука: -Урлаг хүмүүсийг уярааж, нэгтгэж, бас үгүйсгэж чаддаг агуу хэрнээ хатуу ойлголт шүү дээ.
profile

bmbm