Бичлэгийн тоо 91
Монголчууд бид эв нэгдлээ юу юунаас ч илүүтэй эрхэмлэн, ухаарах цаг ирснийг болж өнгөрсөн эмгэнэлт үйл явдал харууллаа. Бидний нөгөө тайван уужуу, хүлээцтэй уламжлалт зан чанар хаачив аа. Хүн бүр л өөр өөрийн үзэл бодлоо илэрхийлж чухам юунаас болж ийм их хохирол дагуулсан үймээн самуун гарах болсон шалтгааныг тайлбарлаж байна. Энэ бүх үзэл бодлыг нэгтгэн багцалваас Монгол Улс, монголчуудыг ийм хүчирхийлэл, танхайралд уриалан дэг журамгүй, эмх замбараагүй байдалд нийгмийг өдөөх нь ёсгүй явдал гэдэг дээр санаа нийлж, зангилагдаж байгаа нь юу юунаас ч чухал юм.

Яагаад бид ийм байдалд хүрэв ээ! Яагаад монгол хүний санаанд багтамгүй, харгис, танхай, авир гаргаж, хийж бүтээснээ галдан шатааж, тонон дээрэмдэж, бие биенийхээ амь насыг хөнөөхдөө тулав аа! Хэн энд буруутай вэ? Тийм ээ! Эрх мэдлийн өндөрлөгт гарахын төлөө бүхэл бүтэн үндэстнээ золиослоод ч зүтгэх цэвдэг хүйтэн, балмад араншин суусан зарим улстөрч, нам, эвсэл, холбоодын хортой үйлийн шууд тусгал ийн буулаа.

Ц.Элбэгдорж, Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан, Б.Энхбат, Р.Бурмаа өөрсдийгөө буруугүй гэж өмгөөлөх нь утгагүй. Тэдний өгүүлж байгаа шиг МАХН-д шаардлага хүргүүлэх гэсэн жирийн цуглаан байгаагүйг болсон үйл явдал өөрөө нотолсон. Тайван жагсаал хийх гэж цугларагсад яахаараа савтай бензин, шилэн лонхонд хийсэн шатамхай бодис, мод чулуутай ирдэг нь хачирхалтай биш гэж үү. Үйл явдал өрнөж эхлэх үед тэвш дүүрэн чулуу, тоосго ачсан “портер” машинууд яахаараа гэнэт гараад ирдэг билээ. Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн зарим жагсагчид эрүүгийн зартай гэмт хэрэгтнүүд болохыг сэтгүүлчид бид нүдээрээ харлаа, ярьж буйг нь чихээрээ сонслоо.

 Тэдгээр  халамцуу залуус “Хулгайн хэргээр шоронд 12 жил суугаад дөрвөн сарын өмнө суллагдсан. МАХН-ынхныг алаад өгмөөр байна. Бидэнд гурав хоногийн өмнө архи, мөнгө өгч МАХН-ын байрны өмнө цуглар. Тэнд шоу хийнэ” гэж ярьсан юм шүү. Энэ нь цагдаа хүчний байгууллагынхны шахалт, дарамтад ороод бус сэтгүүлч бидэнд ний нуугүй ярьсан яриа. Түүнээс гадна энэ жагсаалыг эртнээс бэлтгэн зориудын үймээн самуунд зэхсэнийг нотлох өчнөөн баримт бий.
Магадгүй анх ийм хэмжээнд хүртлээ асуудал хүндэрнэ гэдгийг жагсаал зохион байгуулагчид төсөөлөөгүй байж болно. Эцсийн үр дүн нь улс оронд түгшүүр, айдас авчирлаа.
 
Үйл явдал зөвхөн Улаанбаатарт болоод өнгөрсөн юм биш. Дархан-Уул, Увс, Дорнод, Төв, Булган аймгуудад нэгэн адил ийм үймээн гаргахаар зохион байгуулагдсан байсан нь тодорхой болж байгааг цагдаа, тагнуулынхны эх сурвалж нотолж байна. Монголчууд тайван жагсаал хийж сурсан ард түмэн. Асуудал дээд цэгтээ хүртэл хурцадсан хүнд үед ч ийн авирлаж байгаагүйг ардчиллын 18 жилийн түүх өөрөө гэрчилнэ. Энэ удаа яах аргагүй зохион байгуулалттайгаар, хөрөнгө санхүүгийн дэмжлэгтэйгээр бусдыг турхирсан үймээн байсантай хэн ч маргахгүй биз ээ! Эндээс бид сургамж авах ёстой.

Монголчуудыг эвдрэлцүүлж нийгэм нь хямраасай гэж хүссэн гадаад, дотоодын элдэв хүчний бодлогод бид автмааргүй байна. МАХН-ын байрыг эвдэн бусниулж байхад хажуу талын барилга дээр ажиллаж байгаа хятад иргэд тоосго, чулуу “нийлүүлж” туслахыг нь олон зуун хүн харснаа мартаагүй нь лавтай. Ний нуугүй хэлэхэд мягмар гаригийн эмгэнэлт хэрэг зарим сонинд бичиж буй шиг “Бүх ард түмний бослого” байгаагүй юм. Ард түмэн гэдэг бол олонлиг. Тэд үймээн самуун гаргаж, хулгай хийж, банк хадгаламж зээлийн хоршоодыг тонож дээрэмддэггүй юм.

Болсон явдлыг мянга мянган хүн харсан. 16-20-иод насны учир мэдэхгүй насандаа яваа хүүхэд залуус, эрүүгийн хэрэгтэн, архичид голцуу хүмүүс усны хуванцар саванд хийж ирсэн архиа ууж ийнхүү танхайрсан. Дахин хэлье. Энэ бол ард түмний бослого байгаагүй. Ард түмэн харин энэхүү бусдын өдөөн хатгалагт автан архи, мөнгөнд хууртагдан нийгмийг эмх замбараагүйд хөтлөхийг завдсан үймээн самуун дэгдээгчдийг жигшин буруушааж байгааг тийнхүү бичсэн сэтгүүлч ойлгодог нэгэн лав биш байна.

Хэвлэл, мэдээлэл гэдэг ямар агуу нөлөөтэй болохыг, хэрвээ бид мэдээллийг нийтэд хүргэх зарчмаасаа гажвал ямар хор хөнөөлтэй байдгийг болж өнгөрсөн үйл явдал мөн харууллаа.
“Ийгл”, “NTV”, “C1” телевизийн мэргэжил нэгтнүүд маань үймээн гарахад тодорхой нөлөөлснийг өгүүлэхгүй байж чадсангүй ээ! Ийм жагсаал цуглаанд бусдыг уриалсан, ятгасан нэвтрүүлгийг хэрхэн цацаж байсныг мянга мянган үзэгчид ярьцгааж байгаа нь худлаа биш ээ! Та бүгдийн буруугаар өдгөө бусад телевиз түр хугацаагаар нэвтрүүлэг цацах боломжгүй болсон нь ч үнэн.
“Нэг үхрийн эвэр дэлсэхэд мянган үхрийнх доргидог” хойно. Бид ч бас эв нэгдлээ, ёс зүйгээ хичээх ёстой юм шиг ээ!

Эцсийн эцэст дахиад ийм эмгэнэлт явдал хэзээ ч гаргуулахгүйн төлөө монголчууд өөрсдөө ухааран эвлэлдэн нэгдэхгүй л байх аваас бидний өмнөөс өөр хэн ч санаа эс тавих авай. Буруутай бүхний нүгэл нүдээрээ гарч булт олон амгалан байх болтугай. Монголчуудад эвдрэлцэж болохгүйг сануулсан эмгэнэлт энэ сургамжийг хэзээ ч бүү март.
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/469419/5b7/trackback

profile

saakaaa

2008.07.03 12:16:03
*.109.20.80

za adminaaa mgl chuudig bugdiin shorongiin hun bolgoj haragduulah niitleleee ustagvuul taarana ... yas yuman deer naaana chin shaaal uur zuil bolson gej manai barigdsan naiz heljiiinharinch gaigui ungursun uunees iluu yum boloh bsan shdeee
profile

LadyFox

2008.07.03 12:51:15
*.51.73.11

za HU NAMIIHAN TER SHORONGIIN GEMT HEREGTNUUDIIG TURHIRSAN JUJIG CH BAIJ  MAGAD.UGAASAA ARD IRGEDEE
HELMEGDUULSEN ALUURCHIN NAM...........SUULIN UED    IRGENSHILEE  SOLIULAH BODOLTOI ZALUUCHUUD OLON BOLSON BAINA. ENE HENEES YUNAAS BOLJ BAINAA..........MONGOL ORNI HUVI ZAYAG AVRAH HOICH UE OIRIN 10 JIL MENDLEHGUI BAIHAA DAA.BID YAHAV DEE TSAGIIG EZELSEN ENEHEN UEDEE  HUN SHIG AMIDRAH NI AMIDRAAD NOHOI SHIG AMIDRAH NEG NI  TERL AMIDRALAARA A AMIDARSAAR BAIGAADL UHNE. BIDNII HOICH UE UR HUUHDUUD MAANI YAH BOLJ BAINAA...........TEDEND IIM ULS GAZAR NUTAG TOR ZASGIIG HULEELGEJ OGOH ERH BIDEND HEN OLGOSON YUM BE......CHOTGOR AV GEJ

erhchuluu

2008.07.03 13:23:05
*.158.114.17

zaluuchuudaa 1930-d onii ued shildeg seheeten ardchilsan uzeltenguudiig HU- namiihan homorgolon alj baisniig tuuh gerchilne.
unuudur ta bidend tiim yum tohioldohgui geh batalgaa alga bna, tsoriin gant TV-r irgediin tarhiig ugaaj bn, NET, FM bolon ertunts delhii niittei haritsah holboog ehneesee taslaj eheljee!!!!!
barivchlagdsan irgediig eruuden shuuj hudal meduuleg uguhiig shaardaj bna, uimeenii ueer olon huniig baildaanii buugaar buudaj hunuusnuu tur zasag huleen zuvshuuruhgui nuuj bn
ene buhniig gaedan hiij, hul gar bolj  bgaa hun bol huuli zuin said Harvardiin Kommunist Beria-n hoid dur Munh orgil!!!!
zaluuchuudaa ta bid iim daranguillaliig husej bgaaa gej uu???
ARDCHILAL SHUDARGA ESIIG TUUSHTAI HAMGAALAHIIG NIIT IRGEDDEEE URIALJ BNA

profile

che gyon

2008.07.03 21:15:25
*.206.243.164

Delhiid neg l nar mandan jargaj terhen hoorond urgeljilj bui ene amidraldaa hunii tarhiar setgej ,busdiin ugeer ug hiij setgeliin huurluur amidrahaa bolih tsag bolson shd mongolchuud mini ee.? Manai ulsad ardchilal gegch heterhii hugjuud baigaach yum shig zarim uyed setgel turuh yum.
Buhii l zuil hen negend ashigtai bas hen negend ashiggui baidag shd.
Galdan shataaj arhidan tanhairch , eh orniihoo ayulgui baidal bitgii hel tuuh soyoldoo haldaj baigaa ter teneg zaluus hoich uyiinhee umnu yaltai shuu...!!! ter teneguudiin uuduus buu shagaihaas uur argiig olj chadahgui baigaa MAXH ni icheesei...!!!
MONGOLchuud mini eee.. dor burnee hamgiin uhaalag zamiig hamtdaa oltsgooyo...

jooyo

2008.07.03 21:49:26
*.94.117.60

erh choloot ardchilsan oron gd bsan haana bnaa ter chin Enhbayaraa MAHN aa lalaruudaa TV hevlel medeelliin heregseliig neeltt bailgaach yunaas aigaad yugaa nuuj haagaa ve....Monkhorgil golog chi udahguiee uhsen gj  mdeere

profile

soko2006

2008.07.04 13:47:50
*.213.168.46

Tiim shoo, Yag odoogiin Mongol ulsiin maani baidal gants HU namiin gariin hodolgoonoor hodolj baigaag ta bvhen harj l baigaa biz dee.  Hen negen esergvvtsej heleh erhgvi, Ard irged bvgd l amidrahiin tuld HU namd durgvi mortloo  bogsiig ni dolooh ni holgvi baidag shdee. Hench esergvvtsen vneneer amidarch chaddaggvi. Vvnii shaltgaan ni  amidralaa zalguuldag heden bor yumnaasaa salah uchraas, Ajilgvi boloh yum bol odoogiin niigmiin hamgiin dood davhraga ruu l hedhen honogiin dotor oroh bolno. Hench vvniig hvsehgvi shoo dee. Ingeed l ene HU nam noerhood l erh medel ni herees heterch ard irged ni ulam l yaduursaar. 
HU nam bol hvnii erhiig haasan nam.  Yag vnendee chi bi HU namd orohgvi l bol alban tushaal ahih bitgii hel ajil ch oldohgvi bolson. Morooroo ajlaa hiij baihad hvrtel HU nam l bish bol neg l odor mest dooshlon dooshlosoor jijvvriin l oron too vldeh bolno.
MAHuvisgalt nam  uls ornoo, ard irgedee bodohgvi zovhon amin huvia bodoj ooriin ashig honjoogoo l deeshlvvlj baina. Arai heterch baigaa. 
Iim namiig yagaad ta nar omoorood baigaa yum be. Ter tsagdaa huul baidag bvh l yum ene MAHN-ii hol garuud shdee. Boldog bol bvgdiig ni delbeleed buudaad alchihmaar bainaa.  Bi emegtei hvn. Getel minii amnaas iim l vg garah bolsond aimarch yum shig. Gehdee bi MAHN-iig vzen yadaj baina. hezeech tedniig omoorohgvi.  Tednii hol gar boloh hen negend deerelhvvlehiig vl tevchine.
profile

ЮүМи

2008.07.04 19:46:06
*.233.100.22




Хувьгалт намд байраа шинэчлэх боломж
Ардчилсан намд дахин ард олны итгэлийг хүлээх чармайлт
Гадаадад байгаа бидэнд улс оронд үлдсэн залуусын сэтгэлгээг үнэлэх боломж олджээ....

pippen

2008.07.05 01:03:16
*.210.212.97

kk yumi dajgvi hellee

cyber_bbb

2008.07.05 13:41:12
*.54.241.33

ЮүМи болон бусад нь сонгуульд ч оролцоогүй тэнд үнэн бодит байдал ямар байгааг сонсож мэдэчихээд бичицгээ дээ. Доохи хаяг руу нэг өнгийцгөөвөл зүгээр байна даа.
http://video.google.com/videoplay?docid=5999798477113436222&hl=en

http://mnxyz.blogspot.com/2008/07/blog-post.html

cyber_bbb

2008.07.05 13:44:02
*.54.241.33

Энэ Админ "ҮЛ ЭВДРЭЛЦЭХИЙГ УХААРУУЛСАН СУРГАМЖ " ийиэрхүү бичлэг гаргахаа боль доо.
http://video.google.com/videoplay?docid=5999798477113436222&hl=en
http://mnxyz.blogspot.com/2008/07/blog-post.html

Дээрхи хаяг руу ороорой!!!
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63531
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49500
46 Найман шарга энтернэшнл” компанийн БНСУ дахь ажилтнуудыг шалгаж эхэлжээ [3] [34] Levi`s 2009-03-17 43579
45 Эхлээд нэмэх, хасах, дараа нь үржүүлэх эцэст нь хуваах үйлдлүүд хийцгээе! [3] admin 2009-02-20 20259
44 Төрийн албан хаагчийн цалин 20-30 хувиар буурна [5] admin 2009-02-19 19856
43 Д.Чойжамц: Монголын цагаан сар хоёрдугаар сарын 25-нд болно [3] admin 2009-01-20 20636
42 Баяраа лай, балгахаа архидалт болгохгүй юмсан, монголчууд аа [2] admin 2009-01-20 20320
41 Гачигдал хомсдолын жил айсуй [2] admin 2008-12-31 19260
40 Нийслэлчүүд шинэ жилээ хэрхэн угтах вэ? admin 2008-12-31 20973
39 БНСУ-д хараар амьдрагчдыг буцаах баривчилгаа ширүүсчээ [2] Levi`s 2008-12-19 25043
38 Монголчууд Солонгос руу 90 хоног зорчдог боллоо [5] Levi`s 2008-12-19 20052
37 Монголын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтийн ерөнхий төлөв гарлаа admin 2008-12-11 18468
36 Б.Энххуяг: “Анод” банк дампуураагүй admin 2008-12-11 18536
35 Гадаадынхан манай агаарын бохирдолд санаа зовниж эхлэв admin 2008-12-11 18606
34 Ганц айлыг ч болов ядуурлаас аврах сан admin 2008-12-02 17547
33 “Бүгд найрамдах” оюутан улс admin 2008-12-02 17483
32 МОНГОЛЫН ӨДӨР ДУТМЫН ХЭВЛЭЛ ЭЛЕКТРОН ХЭЛБЭРЭЭР ГАРЛАА admin 2008-11-06 18647
31 Өдөрт 14 мянган хүн түүнээс болж таалал төгсдөг admin 2008-11-04 16496
30 Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж: Арилжааны банкуудад хямрал нүүрлээгүй ч байдал хүндрэхгүй гэхийн баталгаа алга admin 2008-11-04 18544
29 Эрүүл хүүхдийг 150 мянган төгрөгөөр худалдаалдаг admin 2008-10-21 17135
28 Тацүо Койде: Yнэнийг хэлэхэд Mонголын боловсролын салбар урагшлаагүй байна admin 2008-10-20 24893
27 Сүү хор болж, сүүдэр нөхөр болсонд хятадууд буруутай [3] admin 2008-10-09 17497
26 Эх орончид цагийн дуудлагаар гарч ирдэг \Баабар ингэж өгүүлэв\ [2] admin 2008-10-09 16775
25 МИАТ-ийн Вант улсын мянган булхай илчлэгдэв admin 2008-09-26 18512
24 ОЮУН УХААНТ ХҮН ТАНАА [2] admin 2008-09-22 42148
23 НООЛУУРЫН БИЗНЕС ДЭХ ГАЦАА admin 2008-09-11 32409
22 Элбэгдорж \Баабар ингэж өгүүлэв\ [1] admin 2008-09-03 19432
21 2020 онд та хэдэн төгрөгний тэтгэвэр авах вэ? admin 2008-09-03 21047
20 Их хувьчлалын алдаа буюу “Говь”-ийн дампуурал [1] admin 2008-08-28 20411
19 БОГД УУЛЫГ ТОЙРСОН ГАЗРЫН ДАЖИН admin 2008-08-28 17091
18 Э.Бадар-Ууган монголоо бадруулж олимпийн алтан медаль хүртлээ [3] admin 2008-08-25 29318
17 Цагдаа улс төрийн золиос болж байна гэв [6] admin 2008-08-21 19768
16 Ж.Батзандангийн эхнэр Ч.Дэлгэрмаа: Нөхрийн маань хоол унданд нь хор хийгээд хөнөөчих вий гэдгээс их айж байна [1] admin 2008-07-30 23060
15 “Тайван айдас” admin 2008-07-30 33276
14 БААБАРЫН ЗАХИДАЛ admin 2008-07-14 38694
13 Солонгост нутаг нэгтнүүддээ зодуулсан Монгол залуу хоёр жил ухаангүй байна file [11] admin 2008-07-08 33160
12 О.Магнай: Би жагсаалыг хоёр ч удаа тараахыг оролдсон [15] admin 2008-07-08 26864
11 “Дөрвөн бэрх” С.Оюуныг сонгуульд ялагдсан гэж мэдэгдэв [2] admin 2008-07-08 24711
10 МУ-ын ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Монгол төрийн бугласан идээ бээр есөн сүвээрээ сад тавьж байна admin 2008-07-08 37960
9 Төрийн алтан шумуулнууд file [1] admin 2008-07-07 32671
8 Э.Бат-Үүл: Одоо Монголын ард түмэн амар тайван байж болно оо [3] admin 2008-07-07 31203
7 Д.СОЛОНГО: БАРИВЧЛАГДСАН ХҮМҮҮСТ ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ ЁСГҮЙ [11] admin 2008-07-04 28006
6 Гар дээрээ худалдаа эрхлэгчдийг хорьж дийлэхгүй байна admin 2008-07-04 20798
» ҮЛ ЭВДРЭЛЦЭХИЙГ УХААРУУЛСАН СУРГАМЖ [10] admin 2008-07-03 107464
4 몽골 총선부정 시위대 5명 사망 [3] sysop5 2008-07-02 25337
3 Шуурхай мэдээ /03.30 цагт шинэчлэгдэв/ [17] admin 2008-07-02 26681
2 4 Өдрийн онц байдал зарлалаа file [1] sysop5 2008-07-02 24603
배너신청
자생병원

배너신청