Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк”
агентлаг нь улс орны ахуй амьдрал, аж байдал хөгжил цэцэглэлтийг
харуулсан гэрэл зургийн фондтой, мэргэжлийн өндөр түвшинд авагдсан гэрэл
зургаар албан байгууллага, хувь хүмүүст үйлчлэх, захиалгат болон реклам
сурталчилгааны зураг авалт хийх, компьютерийн эх бэлтгэл, офсет хэвлэлийн үйл
ажиллагааг эрхлэн явуулдаг. Манай агентлаг үйл
ажиллагаагаа эхлээд удаагүй хэдий ч өнгөрсөн хугацаанд шаардлагатай тоног төхөөрөмж,
санхүүгийн хувьд богино хугацаанд бие даан тогтворжиж багагүй амжилттай ажиллаж
байна. Байгууллага хамт
олны реклам сурталчилгаа, бараа бүтээгдэхүүн, ном танилцуулга тэмдэглэлт үйл
явдлын зураг авалтыг мэргэжлийн өндөр түвшинд захиалгаар гүйцэтгэнэ. PR-н “Чөлөөт Монгол”
компанитай хамтран реклам сурталчилгааны цогц үйлчилгээг үзүүлдэг ба өөрийн
студид содон өнгө төрх, шилдэг шийдэл бүхий өндөр чанартай зураг авалтыг
хийдэг. Мөн зураг авалтыг хэвлэлийн эх бэлтгэл график дизайнтай нягт уялдуулж өндөр
чанартай оффсет хэвлэлтэй хослуулснаар хэрэглэгчийн таашаалд бүрэн нийцэх
хэвлэлийн бүтээгдэхүүнийг буй болгох боломжийг бүрдүүлж ажилладаг юм. Агентлагийн гэрэл
зургийн фонд нь 10000 гаруй түүхэн үйл явдал, нийгмийн амьдралыг харуулсан фото
зургуудтай бөгөөд байнга шинэчлэгдэн баяжиж байдаг. Захиалгаар болон
худалдан борлуулах зорилгоор гэрэл зургийн цомог, ил захидал, мэндчилгээ,
хуанли, зурагт хуудас хэвлэн гаргах ажлыг тогтмолжуулж байна. Өргөн форматийн
орчин үеийн фото хэвлэгчээр фото цаас, даавуу болон стикер дээр хэвлэх бөгөөд
хувь хүмүүс албан газруудад чимэглэл сурталчилгааны зорилгоор бүх төрлийн
хэмжээгээр хэвлэн өгч үйлчилдэг. Агентлагийн гадаад
харилцааг өргөжүүлэх зорилгоор мэргэжлийн зурагчдад зориулсан гэрэл зургийн
аялал жуулчлалын сүлжээг буй болгож зураг авах онцгой нөхцлийг бүрдүүлсэн аялал
жуулчлалыг тогтмол зохион байгуулахаар ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд
манай агентлагтай дотно хамтран ажилласан Хаан гэр компаний NOMADS сүлжээ
ресторанууд болон Кемпински Хаан палас, Палас зочид буудал, IRISH PUB
pесторанууд MCS group, Mobicom, Skytel, Зоос банк, Монгол костюмс компани,
Немо, Топ дизайн, BCI, Чөлөөт Монгол хэвлэлийн газрууд, Малын Индексжүүлсэн
Даатгал төсөл, АЛТАЙ сүлжээ ресторан зэрэг байнгын түншүүд болон манайхаар үйлчлүүлсэн бүх
харилцагчиддаа баярласан талархсанаа илэрхийлэхийн сацуу цаашид ч та бүхнийхээ
итгэлийг дааж хамтран ажиллахдаа баяртай байх болно.
http://photolink.mn
Sain bna uu ? Mongoliin ard timen ahan duus minee ta nart sonorduulah ni ! Mongol uls suirch bna ! Ard tumen yduu bna tuildaa hurlee. Ene bugdiin gol buruuutan ni Zasgiin gazar ym bid naraas buruug haij olno yagaad gewel mongol ulsiin buh baylagiig MAH-nam AH-nam 2 ewsen niilj zarj duuslaa Mongoliin buh baylagiig hytaduudad ene 2 nam zarjee ! Umnugovi aimagt ochloo bi tegehed nud halitram nud sohomoor baigali eej suitgegdsen bn ! Hytaduud Kanaduud Amerkuud haa saigui arhidalt biye uneleh ywdal engiin zuil ter tusmaa 16-20nasnii jaahan ohid end bga ni haramsaltai ! Bid bugdeeree bosoh tsag negent irjee ! Mongoliig mini erduu 40n ger bul hooslj idej muljij duuslaa ! Odoo sertsgeeyee ! Mongoliin ard tumen ahan duusuud mini !
Ta bugdiin ajil amidral sain uu
Matiz yumuu Morning abtomashin sanal bolgokh khun bnuu
jich on zaluu bas hymd bh
mail : shijirbaatar@mail.mn