<<НОГООН ЛИНК ДАР>>>






Явлаа гэж чанга чанга битгий хэл
Ятгын утас тасраад байх юм
Явлаа гэж олон битгий хэл..
Яруухан урсгал татраад байх юм
Ирнэ гэж итгэлтэйгээр хэл
Инж цэцэгс нялхарч ургадаг юм
ИрэхгYй гэж олон битгий хэл
Ингэн нyд шигсэтгэл Yерлэдэг юм
ЯвахгYй гэж удаан удаан хэл
Янз торгон аялгуу нь амилдаг юм
Ангир эзгYйрвэл нуур ганихарч
Атиртал газраа тэвэрч ширгэдэг юм
Аялгуу дутвал хYн ард нь гундаад
Ангир цээжээ эгштэл уйлдаг юм











                      










          
          


          profile


          profile 

           

          Хамаг бүгдээр чамайг
          Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
          Хамгийн сайн хүмүүс гэж
          Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
          Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
          Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
          Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
          Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
          Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
          Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
          Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
          Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
          Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
          Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
          Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
          Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
          Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
          Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
          Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
          Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
          Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
          Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
          Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
          Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
          Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
          Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
          Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
          Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...