| Өдөр тутмын хоол |
| Солонгосын өдөр тутмын хоолонд агшаасан будааны хамт олон төрлийн банчан буюу даруулга ногоонуудыг хэрэглэнэ. Солонгос хоолны материал олон янз байх ба улирлын болон газар нутгийн онцлогт зохицсон төрөл бүрийн хоол хөгжжээ. Ялангуяа исэлдлэг чанарын Кимчи болон Жаны төрлүүд нь Солонгос хоолны дунд хамгийн их хөгжсөн онцлог хоол бөгөөд өдөр бүр ширээн дээр тавигддаг хоолнууд билээ. Эдгээр хоолны төрлүүд нь сүүлийн үед дэлхийд ч тархаж танил болжээ. Солонгос хоолны онцлог нь хольц ногоондоо байх ба ихэнхи хоолонд төрөл бүрийн хольц, жишээлбэл ганжан, ногоон сонгино, давс, хар перц, улаан перец заавал ордог | | | | Өдөр тутмын иддэг хоолонд агшаасан будаа, шөл, кимчи, жан зэрэг ширээн дээр заавал засч тавих ба банчаны тооноос хамаарч 3, 5, 7, 9 төрлийн банчан байх ба хааны ордонд 12төрлийн банчан бэлтгэж тавьдаг байжээ. Банчаны тоо өссөн ч хоолны материалын төрөл, хоол хийх арга давтагддаггүй онцлогтой. Хоолны ширээ засахдаа агшаасан будаа болон шөлийг эхний агнээнд тавих ба шөлийг будааны баруун талд тавих ба ард нь банчан, тэдгээрийн голд жан тавьна. Түүнчлэн халуун шөл болон махыг баруун талд, хүйтэн хоол болон ногоогоор хийсэн хоолыг зүүн талд тавьна. Халбага савхийг баруун талд тавих ба халбагыг савхны өмнө нь тавьна. | | | | | Тусгай хоол |
| Солонгосчууд улирлаа даган тусгай хоол хийж иддэг заншилтай ард түмэн бөгөөд голдуу тухайн улиралд гардаг ногоогоор хамгийн амттай бөгөөд тэжээл ихтэй хоол хийж идэх ба үүгээр солонгос хоолны соёлд шингэсэн солонгосчуудын ухааныг тандан мэдэж болно. Самгетан буюу тахианы махтай шөл нь тахианы гэдэс дотрыг авч оронд нь будаа, хүн орхоодой, сармис, чавга зэргийг хийж, хоолны саванд ус хийж, сайн буцалгаж чанах ба халууны улиралд их иддэг хоол юм. Тахианы мах болон хүн орхоодой нь хоорондоо сайн зохицдог тул хөлс их гаргаж ядрах халууны улиралд идэхэд хүч тамир сэргэдэг. Пульгуги нь өөхгүй үхрийн махаар хийх ба амттай, зөөлөн, халуун ногоотой биш тул хүүхдүүд ч дуртай байдаг. Ганжанд нүдсэн сармис, ногоон сонгино, цагаан гааны шүүс, хар перец зэрэг хийж сайн холиод 30 орчим байлгаж байгаад (түүнээс дээш удаавал амт нь гардаг) хоол идэх үедээ зөөлөн галаар шарж болгож иднэ. Нэнмён нь солонгосын өвөрмөц хоолны нэг бөгөөд Жусоны үеэс эхлэн иддэг байсан түүхтэй. Гуриланд крахмал хийж зууран гоймон хийж чанаад том аяганд гаргаж тавин, хуурсан үхрийн мах, урт нарийн хэрчсэн өргөст хэмх, лийр, чанасан өндөг зэргийг дээр нь асгана. Үхрийн мах, тахиан мах, гургуулийн мах чанасан шөлийг авч хөргөөд гоймон дээр хийх ба уксус, гичтэй хольж иддэг. Ийм нэнмёнийг Пёнян нэнмён гэж нэрлэдэг. Түүнчлэн хойд Солонгосын Хамгён аймгийн нутгаас гаралтай Хамхын нэнмён нь тэр нутагт хамгийн их ургуулдаг төмсны крахмалаар хийдэг ба далайн загастай хамт улаан перецэнд хольж иддэг. | | | | | Цай |
| Цайг эртнээс Солонгосчууд дуртайяа хэрэглэж ирсэн. Гурван улсын түүхээс үзвэл цай Шиллагийн СонДог хатны үед нэвтэрсэн гэх ба Курё улсын үед цайг өргөнөөр хэрэглэж байжээ. Жусоны сүүл үед Жон Яг Юун, Ким Жон Хи, Чу И Сон Са нар цайны соёлыг улам хөгжүүлжээ. Цайны модны навчийг хавар эрт түүн авч хатаагаад боловсруулж, усанд дэвтээх юм уу цайны нунтагийг усанд хийж уудаг. Голдуу 60-70 градусын халуун усанд 3 удаа дэвтээж уух ба эхлээд “үнэр” дараа нь “амт”, гурав дахид нь “эм” болгож уудаг. Цай нь амт зөөлөн, үнэр анхилуун байх ёстой. Цайны 5 баясгалан гэж байх ба энэ нь цайны ус буцлах чимээ, цай аягалах дулаан мэдрэмж, үнэр болон амтыг нийлүүлэн хэлсэн үг юм. Цай ухаан санааг саруул байлгаж, санах ойг улам сайжруулах төдийгүй өмөн үүгээс урьдчилан сэргийлж, хор тайлах, биен дэх холестеролын хэмжээг бууруулах зэрэг үйлчилгээтэй. Сүүлийн үед цай сонирхогчдын нийгэмлэг, бүлгүүд ихээр үүсч, солонгосын цайны соёлыг үргэлжлүүлэн хөгжүүлж байна. |
|