Бичлэгийн тоо 6
Цаг агаар | ||
Солонгос улс халуун орон тул жилийн дөрвөн улирал их тод илэрдэг. Зун 7, 8 сард дунджаар 25градус халуун, их халах үед 30-38 градус хүрэх нь ч бий. Борооны улирал нь 6 сарын сүүлээс 7 сарын дунд үе хүртэл үргэлжлэх бөгөөд халуун төдийгүй их чийглэг. Өвөл голдуу 12-2 сар хүртэл үргэлжлэх бөгөөд дунджаар агаарын температур хасах 5 градус, их хүйтрэх үед хасах 15 градус хүрдэг. Өвлийн улиралд хүйтэн, салхитай байна. Хавар 3-5 сар, намар 9-11 сард болох байх ба энэ саруудад цаг агаар тун сайхан, амьдрахад тааламжтай. Солонгос улс нь жилийн дөрвөн улиралтай учраас зуны халуун, өвлийн хүйтнийг даван өнгөрөөх бэлтгэлтэй ирэх хэрэгтэй. |