Монголын иргэн 33 настай Д.Алтанчимэгийн талаарх сонирхолтой мэдээлэл
 барууны сайтуудад гарсан байна. Тэрбээр жилийн өмнө АНУ-ын
Сан-Францискод төвтэй Kiva хэмээх онлайн зээл олгодог ашгийн бус
байгууллагт ханджээ. Үүний дагуу эмэгтэйд гурван сая төгрөгний зээл
олгосон аж. 
Алтанчимэг нь нөхрийн хамтаар “Баянзүрх” захад махны жижиглэнгийн
худалдаа эрхэлдэг ба бизнесээ өргөжүүлэн тэлэх зорилгоор зээл авах
 өргөдөл гаргасан байна. Зээлээ өнгөрсөн наймдугаар сард авч, одоо
өдөрт 400 мянган төгрөгний мах зардаг болжээ. Тэрбээр одоогоор авсан
мөнгөнийхөө 16 хувийг эргүүлэн төлсөн гэнэ. 
Kiva нь дэлхийн өнцөг булан бүрт тусламж хүргэхийн төлөө ажилладаг
байгууллага юм. Тэр дундаа өдөрт 25 ам.доллараас доош орлоготой,
цаашид өөрийн жижиг бизнесээ өргөжүүлэх эрмэлзэл бүхий хүмүүсийг
 яс үндэс, нас хүйс харгалзахгүй дэмжихийн төлөө ажилладаг байна.
 Зээл авахыг хүссэн иргэдээс өргөдлийг интернэтээр авах ба
25-аас дээш ам.долларыг хүүгүй өгдөг аж. 
Ж.Даш