Хонь (3/21-4/19) |
Танд нэлээдгүй ашиг орлого өгөх сайхан санал хүлээж авна. Ойр дотныхон болон найз нөхөд, хамтран ажиллагсадаа найдаж болно. Танд энэ сард ямар нэгэн гэнэтийн зүйл тохиолдоно. Ажил хэргээ амжилттай болгож нэр алдарт хүрэх сайхан боломж олдох тул та боломжийг бүү алд. Энэ таны амьдралыг үндсээр нь ч өөрчилж мэдэх юм. Мөн гэнэтийн асуудал бэрхшээл тулгарч мэднэ. Үүнд нэг их анхаарах хэрэггүй. Өмнө хийсэн ажлуудаа дүгнэн хар. Мөн та санхүүгийн байдлаа дээшлүүлж чадна..
|
Үхэр (4/20-5/20) |
Санхүүгийн байдал сайжирна. Эрэгтэйчүүд ажил болон түншүүдтэйгээ харьцахдаа болгоомжтой бай. Мөн шинэ бишрэгч гарч ирэхийг үгүйсгэх аргагүй. Ямар ч нөхцөлд таны дур булаам энхрий байдал таныг хатан хаан шиг болгоно. Эрчүүдийн уужуу тайван сэтгэл, гүндүүгүй зан төрх эмэгтэйчүүдийн анхаарлыг татах болно. Болзошгүй танилцалт удаан, бат бөх харьцаа болтлоо дэвшиж магадгүй.
|
Хамтатгах (5/21-6/21) |
Санхүүгийн харилцаа холбоонд тааламжтай. Хэн нэгэн таны сайхан сэтгэл, нээлттэй, илэн далангүй байдлыг буруугаар ашиглаж маагдгүй тул сэрэмжил. Бүтээлч ажил хийдэг эрчүүд хийж буй ажилдаа анхаарал тавьж зөв зохион байгуулж ажиллах нь таны амжилтанд нөлөөлнө. Таны санхүүгийн харилцаа холбоонд тааламжтай тул гэнэтийн ашиг орлого олох болно. Бусдыг өөртөө татан чадвар нэмэгдсэнээр замд тохиолдох саад бэрхшээлийг амжилттай давахад тусална. Эмэгтэйчүүд нөлөө бүхий хүнээс санхүүгийн зөвлөгөө авна. Хайртай дотны хүмүүстэйгээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлж ярилцахад хамгийн таатай байна.
|
Мэлхий (6/22-7/22) |
Хайр дурлалдаа биеэ зориулбал бүх зүйл сайхан болно. Ямар ч салбарт хөрөнгө оруулалт хийсэн танд ашиг хонжоогоо өгнө. Ажил хэргийн хамтрагчтайгаа сайтар ойлголцоно. Таны өндөр мэдрэмж амжилтанд хүрэхэд гарах саад тотгорыг даван туулахад тус дэм өгнө. Орлого олох шинэ санаа урган гарна. Та ажилдаа өмнөхөөсөө ч илүү чармайлттай зүтгэж байгаа ч удирдлагатайгаа санал зөрөлдөнө. Сарын дундуур санхүүгийн байдал суларч доройтоно. Хайр дурлалдаа биеэ зориулбал бүх зүйл сайхан болж хайртай хүн тань сэтгэл хангалуун байна. |
Арслан (7/23-8/22) |
Өөртөө оюуны хөрөнгө оруулалт хий. Ажилдаа бодолдтой ханддаг хандлага, эрч хүчээ зөв ашигладаг байдал, аливаа ажлыг сайн зохион байгуулдаг чадвар чинь хамт олны дунд нэр хүндийг чинь өсгөж санхүүгийн байдлаа сайжруулахад туслах болно. Та хол ойр аялалд явах хэрэггүй. Гэнэтийн осол аваар гарч болзошгүй тул анхааралтай бай. Өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийхэд эргэлзээ тээнэгэлзээг давах, бусдад хайр энэрлээ түгээх болно. Мөн таныг гэнэтийн мэдээ таныг дотно хүнтэйгээ муудахад хүргэж бүх төлөвлөгөөнд саад учруулна. |
Охин (8/23-9/22) |
Танд нэлээдгүй ашиг орлого өгөх сайхан санал хүлээж авна. Ойр дотныхон болон найз нөхөд, хамтран ажиллагсадаа найдаж болно. Танд энэ сард ямар нэгэн гэнэтийн зүйл тохиолдон. Ажил хэргээ амжилттай болгож нэр алдарт хүрэх сайхан боломж олдох тул та боломжийг бүү алд. Энэ таны амьдралыг үндсээр нь ч өөрчилж мэдэх юм. Мөн гэнэтийн асуудал бэрхшээл тулгарч мэднэ. Үүнд нэг их анхаарах хэрэггүй. Өмнө хийсэн ажлуудаа дүгнэн хар. Мөн та санхүүгийн байдлаа дээшлүүлж чадна. |
Жинлүүр (9/23-10/22) |
Таны эртнээс бодож санасан хүсэл биелэнэ. Таны хувийн ажил танд амжилт авчирна. Бүтэлгүй, бодит бус төлөвлөгөө таны хамаг цаг хугацаа, хүч хөлсийг тань талаар болгоно. Санхүүгийн хувьд бага зэрэг алдагдалд орно. Эмэгтэйчүүдийн хувьд эрүүл мэнддээ сайтар анхаар. Хэн нэгэн хүмүүсийн атаа жөтөөнөөс болж та мэдрэлийн ядаргаанд орох болно. Та өөрт тулгарсан бүх асуудлыг нэгэн зэрэг шийдвэрлэх гэсний хэрэггүй. Ажил төрөл дээр чинь гэнэтийн өөрчлөлт гарна. Мөн та үг хэлээ бодож байхгүй бол хэн нэгнийг гомдоох болно. Ямар нэгэн эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. |
Хилэнц (10/23-11/21) |
Таны санхүүгийн байдал сайжирна. Гариг эрхэс таныг ивээлдээ авч байна. Та түнштэйгаа хамтарч ажилласнаар эртнээс хүсэж мөрөөдөж байсан амжилтанд хүрнэ. Гэр бүлд амгалан тайван байдал, сэтгэл санаа тогтворжино. Эрчүүд дотны нөхдийнх нь тусламж, зөвлөгөө шаардлагатай тул найз нөхөдтэйгөө уулз. Сарын дундуур мөрийтэй тоглоомонд хожиж, зээлсэн мөнгөө эргүүлэн авч, үнэт эдлэл олсоноор санхүүгийн байдал дээшлэнэ. Гэр бүлийн харилцаанд зөрчил үүсэх боловч од эрхэс таныг өөрийн үзэл бодолд тууштай хандахыг зөвлөж байна. Ажлын байр тогтворжино. Будсдад сайхан сэтгэлээр туслахыг зөвлөж байна. Худалдаа наймаа хийхэд ашигтай. Энэ ордныхон сэтгэл нийлсэн хүмүүстэй танилцан бусдыг байлдан дагуулах болно. |
Нум (11/22-12/21) |
Нөхцөл байдлыг бодитоор үнэлж дүгнэ. Сарын эхээр санхүүгийн байдал өөрчлөгдөж болзошгүй. Мөн эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Эмэгтэйчүүд хайр дурлалтай эсвэл санамсаргүй романтик адал явдалтай учирч магадгүй. Төрөл бүрийн худалдаа арилжааны гэрээ хэлэлцээрийг амжилттай байна гэж одод зөвлөж байна. Од эрхэс таныг урьдын адил ивээж байгаа тул шинээр ажил эхлүүлэх болон эхэлсэн төсөл дээрээ мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргана. Идэвхтэй амралт, биеийн тамираар хичээллэж, аялалд яв. Бичиг баримтаа янзлах, орон байраа тохижуулах, засварлахад сайн. Төмөр эд зүйл, гэрийн тэжээвэр амьтдаас бусад бүх худалдаанд ээлтэй. Сарын сүүлээр бие сульдаж, архаг хууч өвчин сэдрэх тул биеэ чийрэгжүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав. Эрүүл мэнддээ анхаар. Өөрийн ажилдаа дур булаам төрх байдлаа ашиглавал ажил бүтнэ. Нөхцөл байдлыг бодитоор ухаалгаар дүгнэж бэрхшээлээс гарах зам олно. |
Матар (12/22-1/19) |
Бизнес тань таны бодож байсан шиг ашиг авчирахгүй нь. Амьдралын эрч хүч буурсанаас хэт ачаалалд орж ядаргаанд хүрэх бололтой. Бизнес тань таны бодож байсан шиг ашиг авчирахгүй бололтой. Шинэ төлөвлөгөө найдлага тань хэрэгжихгүй байж магадгүй. Эрүүл мэнддээ анхаарахгүй бол бие лагшин тань эрс муудаж болзошгүй. Эмэгтэй матрынхан хэт ядарсанаасаа болоод уурлаж бухимдан ойр дотныхныгоо гомдоох магадлалтай тул сэтгэлийн хөдлөлөө барихыг хичээ. Дотны хүмүүсийн хэлсэн сургамж сануулганд гомдох хэрэггүй. |
Хумх (1/20-2/18) |
Албан тушаал дээшлэх үү буурах уу гэдэг нь зөвхөн танаас шалтгаална. Сарын эхээр нэлээд хэцүү асуудлууд хүлээж байна. Санхүүгийн байдал тийм ч сайн биш байна. Ойр дотныхоо хүмүүстэйгээ зөрчилдөж магадгүй. Гэхдээ та биеэ бариад даруу төлөв байж чадвал ямарч ноцтой асуудал үүсэхгүй. Ашигтай ажилын санал хүлээн авсан ч мөнгө санхүүгээс болж хойшлогдох нь. Албан тушаалд өөрчлөлт гарна. Гэхдээ дэвших уруудах эсэх нь зөвхөн танаас шалтгаална гэдгийг сайтар бод. Сарын сүүлээр гэр бүлийн харицаа болон мөнгө санхүүгийн байдал тань нилээд сайжирах нь. Амжилт өөрөө л таны гарт орж ирэх бололтой. Хамгийн гол нь өөрийн боломжоо алдахгүй байх явдал юм шүү. |
Загас (2/19-3/20) |
Бизнес тань таны бодож байсан шиг ашиг авчирахгүй бололтой. Ойрын үед таны ажил алба болон нийгмийн байр суурь өөрчлөгдөж болзошгүй. Нөлөө бүхий ивээн тэтгэгч гарч ирэх ба та энэ хүний тусламжаар санасандаа хүрч магадгүйг анхааруулж байна. Сарын дунд хэсгээр шинэ харилцаа тогтоох, шинээр үйл ажиллагаа эхлэхэд тохиромжтой үе. Аливаа асуудлыг шударгаар шийдвэрлэх гарцыг хайж ол. Амжилтанд хүрэхийн төлөө шаргуу хөдөлмөрлө. Од эрхэс хүссэн ажилаа анхны оролдлогоор бүтээхэд тань туслана. Сарын сүүлээр санхүүгийн нөхцөл байдлаа дээшлүүлэх эсвэл ажилдаа дэвшил гаргах гэсэн хүсэл тань биелэлээ олно. Эрүүл мэндээ онцгой анхаар. | gogo.mn ees |
メル友募集無料サイト出会い系サイトの王様メル友本気サイト-ケータイで運命の出会い体験!ご近所メル友探しサイト!出会い系サイト【無料・安心・安全・18禁サイト】出会い系サイトでキャバ嬢似をタダでGetしよう!出会い無料募集サイト出会いサイトでイッてみよう!!-使えるであい!happy deai系!出会い探しが簡単!出会い系セレクトスペース【ForYou】出会い系サイトのお話-おいしいサイトが満載!!無料出会い系で出会い探し出会い系GOLD-無料出会い系紹介所- 出会い系サイト紹介屋-007 出会いnavi恋メール 出会い系ミーティング 噂の無料出会い系サイト (秘)無料出会い系-18禁サイト