Үхэр (4/20-5/20) |
Хувийн амьдрал тань үйл явдлаар дүүрэн байна. Ажлаа дуусгах, туулсан замаа эргэн дүгнэх, дотны хүнтэйгээ харилцан ярилцахад сайн өдөр. Таны идэвхи зүтгэлийг удирдлага ба түнш чинь үнэлнэ. Та ямар ч байдалд өөрийн авъяасаа үзүүлж гялалзаж, эсрэг хүйсийнхээ хүний анхаарлыг татна. Хувийн амьдрал тань үйл явдлаар дүүрэн байна.Аялалд гарах, гэр бүл болох, хөгжиж цэнгэхэд таатай. Баярт мэдээ дуулж төлөвлөгөөгөө өөрчилж магадгүй. . Санхүүгийн байдалдаа хяналт тавьж, зарлага бага гарга. |
Хамтатгах (5/21-6/21) |
Шинэ зүйлийг эхлэхэд тохиромжтой үе. Матарынхан хуримтлагдсан ажлаа хийж дуусган төсөвтөө анхаарлаа хандуулаарай. Хайртай хүнтэйгээ харилцан ойлголцолд хүрч чадахгүй л болов уу. Нэр нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэгийг авч шинэ ажил эхлүүлэх хэрэгтэй. Таны урд тооцоолоогүй нэмэлт зардал гарч ирж байгаа тул эртнээс бэлдэж зарлагаа тооцоол. Харин сарын дундуур сөрөг сэтгэгдэл, биеийн хүчний ачааллаас зайлсхий. Хувийн харилцаа дулаан нээлттэй болж таныг баярлуулах нь. Сарын эцэст шинэ ажлын саналыг хүлээж авбал амжилт дагалдана. Шинэ зүйлийг эхлэхэд тохиромжтой үе ирж байна. Цаашид энэ нь урт хугацаанд үргэлжлэх бизнесийн чинь үндэс суурь нь болно.
|
Мэлхий (6/22-7/22) |
Өөртөө хэт их ачаалал өгөх хэрэггүй. Чухал асуудлын нааштай шийдэл, ажил хэргийн сайн төгсгөл танд тайвшрал, маргаашдаа итгэх итгэлийг өгнө. Та хэт сэтгэлийн хөөрлөө дарж, өөрийгөө хянаж байхгүй бол ямар нэг муу үр дагаварт хүрч мэднэ. Сэтгэлийн хөдлөлөөр юмыг бүү шийд. Таны эрүүл мэнд таагүй байгаа учир урьдах ажлуудаа багасгаарай. Өөртөө хэт их ачаалал өгөх хэрэггүй. Биеийн хүчний ажил хийж, хэт ачаалал авахгүй байж, цэвэр агаарт идэвхтэй амрах шаардлага гарна. |
Арслан (7/23-8/22) |
Эрчүүд ойр дотныхондоо баяр хөөр бэлэглэнэ.Таны дотоод ертөнц шинэ хүрээлэл, шийн мэдрэмж шаардана. Од эрхсийн сануулснаар танд гэнэтийн нөхцөл бүрэлдэж, энэ байдал нь ойр дотныхонтой харилцах харилцаанд саад учруулна. Сэтгэл зүрх хувирамтгай тогтворгүй байх бололтой. Хөнгөн сээтэгнэх, дур булаам байдал гаргахаас бүү татгалз. Амьдралын эрч хүч, баяр баясгалангаар дүүрэн байх нь. Эрчүүд ойр дотныхондоо баяр хөөр бэлэглэнэ. Таны ажил хэрэгч, хичээнгүй байдал асуудлыг зөв зохистой шийдвэрлэхэд тусална.
|
Охин (8/23-9/22) |
Та өөртөө тавих анхаарлаа нэмэгдүүлж бүтээлч алхам, дотоод ертөнцөд нээлт гаргахад хүргэнэ. Материаллаг байдал зохих ёсоор өөрчлөгдөнө. Танд гэнэтийн үйл явдал учрахад та удирдаж зохицуулж чадахгүй. Сонирхолтой хүмүүстэй танилцана. Үр хүүхдэдээ анхаарал халамж тавь. Мөн танд өөрийн авъяас чадвараа нээх шинэ нөхцөл байдалд дасан зохицох ажил төрөлдөө зүтгэл гаргах ямар нэгэн бүтээлч зүйл хийх шаардлага гарч магадгүй. |
Жинлүүр (9/23-10/22) |
Шинэ ажлын санал ирнэ.Таны ажлын ур чадвар, зоригтой өөрчлөлтөөс таны амжилт шалтгаална. Өөдрөг үзл, өөртөө итгэлтэй байдал, эрч хүч тань алдсанаа нөхөх, нөхцөл байдлыг сайжруулахад тусална. Бие даан шийдвэр гаргахад сайн. Танд шинэ санаа ажилын санал ирнэ. Хайр дурлалын хуьд бүтэмжтэй байх болно. Ойрд уулзаагүй эртний танилтайгаа санамсаргүй тааралдах, уулзвал сэтгэл сэргэнэ. Шинэ ажил эхлэх, удаан хугацааны төлөвлөгөө боловсруулах, уулзалт зохион байгуулахад тохиромжтой. Танд шинэ ажлын санал ирэх болно. Та сайтар бодож аливаа шийдвэрийг гарга. |
Хилэнц (10/23-11/21) |
Гэр бүл, ойр дотны хүмүүстэй анхаарал хандуулж тэдэнд цаг гарга. Сарын эхний өдрүүдэд л та бүгдийн ур чадвараас амжилт шууд шалтгаална. Энэ өдрүүдэд сүм хийд орж бясалгал хийх, залбирахад таатай. Гэр орныхондоо анхаарал тавьж, хүүхдүүдийнхээ талаар мартаж болохгүй. Тэдэнтэйгээ хамт цагийг зугаатай өнгөрүүлсэнээр сэтгэл ханамжийг эдлэх болно. Цэвэр агаарт яв. Сарын дундуур та худалдаа хийх, мөнгөө хадгалуулахад ээлтай байна. Эсрэг хүйсийн хүмүүстэй харилцахад сайн. Хилэнцийнхний гайхалтай ажлын ур чадвар олны гайхширлыг төрүүлэх болно. Ойрын ирээдүйд хийх зүйлийнхээ төлөвлөгөөг сайтар бодож хийх хэрэгтэй. Сарын сүүлээр од эрхэс танд ивээлээ хайрлах болно. Тиймээс та энэ боломжийг алдахгүй байхыг хичээ. Уран бүтээлчид уран бүтээлийн олз омог арвин байна.
|
Нум (11/22-12/21) |
Гэр бүлийнхэн болон үр хүүхэддээ анхаарал тавь. Хүүхдүүддээ болон гэр бүлийн хүндээ анхаарлаа хандуул. Тэдэнтэйгээ цагийг зугаатай өнгөрүүл. Сэтгэл санааны таагүй байдлаас гарахгүй бол ажил төрлөө амжилттай явуулахад тань саад болно. Гэнэтийн тооцоолоогүй зардал гарз хохирол гарах магадлал өндөртэй байна. Ажил дээрээ анхаарал болгоомжтой байхыг одод зөвлөж байна. Дарга удирдлагатайгаа ярилцах таатай нөхцөл бүрдэнэ. Найз нөхөд ойр дотны хүмүүсийнхээ зөвлөгөөг анхааралтай сонс. |
Матар (12/22-1/19) |
Шинэ зүйлийг эхлэхэд тохиромжтой үе. Матарынхан хуримтлагдсан ажлаа хийж дуусган төсөвтөө анхаарлаа хандуулаарай. Хайртай хүнтэйгээ харилцан ойлголцолд хүрч чадахгүй л болов уу. Нэр нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэгийг авч шинэ ажил эхлүүлэх хэрэгтэй. Таны урд тооцоолоогүй нэмэлт зардал гарч ирж байгаа тул эртнээс бэлдэж зарлагаа тооцоол. Харин сарын дундуур сөрөг сэтгэгдэл, биеийн хүчний ачааллаас зайлсхий. Хувийн харилцаа дулаан нээлттэй болж таныг баярлуулах нь. Сарын эцэст шинэ ажлын саналыг хүлээж авбал амжилт дагалдана. Шинэ зүйлийг эхлэхэд тохиромжтой үе ирж байна. Цаашид энэ нь урт хугацаанд үргэлжлэх бизнесийн чинь үндэс суурь нь болно.
|
Хумх (1/20-2/18) |
Хайртай хүнтэйгээ хамт байхыг хичээ. Энэ сард илүү их эрч хүчтэй байх тул өмнөхөөсөө хоёр дахин илүү их ажил амжуулж чадна. Хувийн амьдралдаа өөрчлөлт хийх боломж гарвал аль болох ашиглахыг хичээ. Амьдралаа шинээр зохиох сайхан боломж гарна. Та алсын хараатай байж аливаа зүйлд буулт хийж чадвал асуудлыг зөвөөр шийдвэрлэж амжилтанд хүрэх болно. Бодлогогүй хэлсэн үг үйлдэлээсээ болж дотны хүнээ гомдоож болзошгүй тул аливаад тэвчээртэй бай. Мэдэрлийн ядаргаанд орж болзошгүй тул ажил амралтаа зөв зохицуул. |
Загас (2/19-3/20) |
Хүсэл мөрөөдөл болон зайлшгүй үүрэг хариуцлага хоёроо салгаж ойлго. Сарын эхээр ажил төрлийн хүрээнд онцгой амжилт гаргахыг зааж байна. Та ердийнхөөсөө илүү ихийг хийж гүйцэтгэх боломжтой. Хэрэв тэгж чадвал санхүүгийн байдал чинь төдий чинээ дээшлэх болно. Хувийн амьдралд хүсэл мөрөөдөл болон зайлшгүй үүрэг хариуцлага хоёроо салган ойлгож буулт хийх аятай боломж гарч ирнэ. Сарын дундуур нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж хайрттайгаа эв зүйгээ олоход хамгийн тохиромжтой үе. Танд хялбар юм шиг санагдсан ажил үнэн хэрэгтэй маш төвөгтэй байх тул шинээр ажил эхлүүлэх хэрэггүй гэж зөвлөж байна. Сарын сүүлээр бүх зүйл бүтэмжтэй байх болно. Гэхдээ эрүүл мэндэд аюул тулгарах магадлал өндөр байгаа тул болгоомжтой байж биеэ бодоорой.
| |